Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

"SpaceX" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өөрийн эзэмшлийн "Tesla" болон "SpaceX" компаниудыг нэгтгэх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ хоёр компанийн нэгдлийн талаар эцсийн шийдвэр гараагүй байна. 

Маскийн мэдээлснээр, хоёр компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүдээс бүрдсэн тусгай хороод хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр нэгдэх боломжийг хэлэлцэж эхэлжээ. Гэвч хэлэлцээрийн нөхцөл одоогоор тохироогүй бөгөөд нэгдэл хэрэгжинэ гэсэн баталгаа байхгүй аж. Тэрбээр өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй тул хороодын хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Энэ мэдэгдлийг "SpaceX" олон нийтэд нээлттэй компани болсноосоо хойш ашигтай ажилласан тайланг танилцуулсны дараа хийжээ.

Тус компани 2026 оны долоодугаар сараас есдүгээр сарын хооронд 4.4 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон нь өмнөх оны мөн үеийн 1.1 тэрбум ам.долларын алдагдлаас эрс өссөн үзүүлэлт юм. Мөн орлого нь өмнөх оны мөн үеэс 161 хувиар нэмэгдэж, 14.58 тэрбум ам.долларт хүрчээ. 

Орлогын өсөлтөд хиймэл оюун ухаантай холбоотой бизнес голлон нөлөөлсөн байна. Тус чиглэлийн орлого 7.56 тэрбум ам.долларт хүрч, хиймэл дагуулын интернет үйлчилгээний "Starlink"-ийн 5.25 тэрбум ам.долларын орлогыг давжээ. 

Маск хоёр компанийг нэгтгэснээр хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, робот техник болон сансрын холбооны технологийн чиглэлээр хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. Харин нэгдэл хэрэгжихийн тулд хувьцаа эзэмшигчдийн дэмжлэг шаардлагатай аж. 

Эх сурвалж: Reuters

#Элон Маск, #"SpaceX", #"Tesla",