Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Италийн Милан хотод амралтын өдрүүдээр болсон жагсаал үймээн болж, дэлгүүрүүдийг дээрэмдэж, эд хөрөнгө сүйтгэсний дараа тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд дахин хүчирхийлэл гарахаас болгоомжилж, даваа гарагт эрт хаалгаа барьжээ.

Тус улсын Шадар сайд Маттео Сальвини Милан хотын аюулгүй байдлыг хангах зорилгоор 500 цэрэг байрлуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн байна. Засгийн газар уг шийдвэрийг аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээний хүрээнд батлахаар хэлэлцэж байгаа аж.

Миланы тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд төвлөрсөн Монтенаполеоне гудамжинд Chanel, Tiffany, Dior зэрэг брэндийн дэлгүүр бараагаа үзэсгэлэнгийн цонхноос авч, зарим нь хаалгаа барьжээ.

Жагсаал анх төрийн үйлчилгээний чанар муу, амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн тайван жагсаал хэлбэрээр эхэлсэн ч улмаар цагдаа нартай мөргөлдөж, дэлгүүрүүдийг дээрэмдэх, эд хөрөнгө сүйтгэх үйлдэл гарсан байна. Цагдаа нар ням гарагт Миланд 271 хүнийг саатуулснаас 32 хүнийг баривчилжээ. 

Эх сурвалж: Reuters

#Милан,