Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ даяар нислэгийн саатал гурав дахь өдрөө үргэлжилж, арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт 10 мянга гаруй нислэг цуцлагдаж, хойшлогдсон байна.
Нислэгийн хяналтын FlightAware цахим хуудасны мэдээлснээр, ням гарагт 2,300 гаруй нислэг цуцлагдаж, 7,700 орчим нислэг хойшилжээ. Энэ нь арваннэгдүгээр сарын 13-нд Холбооны нисэхийн захиргаа (FAA) улсын хэмжээнд нислэгийг түр зогсоосны дараах саатлын үргэлжлэл юм.
Тухайн өдөр нислэгийн удирдлагын төвүүдийн холбооны системд доголдол гарч, АНУ даяар нисэх онгоцны хөөрөлтийг бараг таван цагийн турш зогсоосон байна. Үүний улмаас олон мянган нислэг цуцлагдаж, зорчигчид нисэх буудлуудад саатжээ.
Албаныхны урьдчилсан мэдээллээр, хуучирсан тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх үеэр чиглүүлэгч төхөөрөмжүүдийн (router) ажиллагаанд доголдол гарч, нислэгийн удирдлагын холбооны системд ачаалал үүссэн байна. Одоогоор кибер халдлага, санаатай хорлон сүйтгэх ажиллагааны нотолгоо илрээгүй гэж мэдэгджээ.
АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи нислэгийн хуваарь арваннэгдүгээр сарын 16-наас хэвийн болно гэж таамагласан ч саатлын үндсэн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #АНУ-д нислэгийн саатал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3595