Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Ойрх Дорнодын стратегийн чухал усан зам болох Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч дөрвөн хөлөг онгоц дэлбэрэлтэд өртсөн талаар Ираны зэвсэгт хүчин арваннэгдүгээр сарын 12-нд мэдээлжээ.
Ираны Хувьсгалт гвардийн Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр, лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 11-нд хоёр том оврын газрын тос тээвэрлэгч хөлөг Ираны анхааруулгыг үл тоон, зөвшөөрөлгүй маршрутаар зорчсоны улмаас дэлбэрэлтэд өртөж, хөдөлгөөнгүй болсон байна.
Мөн пүрэв гарагт хоолойн зүүн хэсгээр зорчиж явсан өөр хоёр танкер далайн минад өртөж, улмаар гал гарсан гэж Ираны арми мэдэгджээ. Тэдгээр хөлөг хязгаарлалттай бүсэд нэвтрэхээсээ өмнө радарын системээ унтраасан байсан гэж Ираны төрийн телевиз мэдээлэв.
“Washington Institute for Near East Policy” байгууллагын мэдээллээр, арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт тус бүс нутагт дор хаяж 10 хөлөг халдлагад өртсөн байна. Харин аравдугаар сард нийт 37 хөлөг халдлагад өртсөн нь хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Израил болон Ираны хооронд дайн эхэлснээс хойших хамгийн өндөр тоо болжээ.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны худалдааны гол зангилааны нэг бөгөөд Персийн булангаас олон улсын зах зээлд нийлүүлж буй газрын тосны ихээхэн хэсэг тус хоолойгоор дамжин тээвэрлэгддэг. Иймээс тус бүс нутгийн аюулгүй байдалд үүссэн эрсдэл дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх магадлалтай байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3595