Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын цэргүүд Ирак дахь үлдсэн сүүлчийн баазуудаасаа есдүгээр сарын 30 гэхэд бүрэн гарч, тус улсад үргэлжилсэн 20 гаруй жилийн цэргийн оролцоо дуусгавар болох гэж байна. АНУ, Иракийн хооронд 2024 онд байгуулсан тохиролцооны дагуу энэхүү цэргийн шилжилтийг хэрэгжүүлж байгаа юм.
АНУ тэргүүтэй эвслийн Ирак дахь үндсэн цэргийн ажиллагаа 2014 онд “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор эхэлсэн. Одоо үлдсэн хүчнүүдийг гаргаснаар Ирак дахь эвслийн цэргийн ажиллагаа дуусаж, хоёр улсын харилцаа цаашид зөвлөх, хамтын ажиллагааны хэлбэрт шилжихээр байна.
АНУ-ын цэрэг гарснаар Ираны нөлөө нэмэгдэх болон “Исламын улс” бүлэглэл дахин хүчээ авах боломжтой эсэх талаар Иракийн зарим аюулгүй байдлын шинжээчид болгоомжилж байна. Харин Иракийн эрх баригчид тус улсын аюулгүй байдлыг өөрсдийн хүчний байгууллагууд бүрэн хангах чадвартай гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586