Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Канад хоёр улс худалдааны шинэ хэлэлцээр байгуулах ерөнхий тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн ч нарийн нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулсангүй.
Тэрбээр Канадын Ерөнхий сайд Марк Карнитай сүүлийн өдрүүдэд худалдааны асуудлаар хэд хэдэн удаа ярилцсан бөгөөд шинэ хэлэлцээр хоёр улсын фермерүүд болон эдийн засагт ашигтай байна гэжээ.
Харин Ерөнхий сайд Марк Карни хоёр орны удирдагчдын яриа хэлэлцээ харилцан ашигтай тохиролцоонд хүрэх чиглэлд ахиц гаргасныг онцолсон байна. Хэлэлцээрийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны өртгийг бууруулахын зэрэгцээ Канадын хэл, соёл, тусгаар тогтнолыг хүндэтгэх зарчмыг баримтлахаа мэдэгджээ.
Трамп мөн АНУ, Канадын хооронд байгуулах боломжтой хэлэлцээрт 2021 онд Ерөнхийлөгч Жо Байдены цуцалсан Keystone XL газрын тос дамжуулах хоолойн төслийг багтаана гэж мэдэгдсэн байна.
Хоёр улсын ажлын хэсгүүд ирэх долоо хоногуудад хэлэлцээрийн нарийн нөхцөлийг боловсруулах аж.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3590