Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
НҮБ-ын Ираны асуудлаарх хараат бус баримт тогтоох комисс АНУ-ын Иранд хийсэн хоёр цохилтыг шалгаад, дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тус комиссын мэдээлснээр, хоёрдугаар сарын 28-нд Ираны Минбаб хотын бага сургууль болон Ламэрд хотын спортын байгууламжид цохилт өгсөн байна. Минбаб дахь сургуулийн цохилтын улмаас 150 гаруй хүн амиа алдсан бөгөөд тэдний 120 орчим нь хүүхэд байсан гэж Ираны тал мэдээлжээ.
НҮБ-ын шинжээчид сургуулийг иргэний зориулалттай байгууламж байсан гэж үзсэн бөгөөд уг халдлага олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчсөн байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Үүний зэрэгцээ НҮБ-ын комисс Иранд болсон засгийн газрын эсрэг жагсаалыг эрх баригчид хүчээр дарсан асуудлыг мөн шалгажээ. Комиссын дүгнэлтээр аллага, эрүүдэн шүүх болон хавчлага зэрэг үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.

АНУ-ын тал уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Иран өөрөө дайны гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын энэхүү комисс нь шүүх байгууллага биш тул хэн нэгнийг гэм буруутайд тооцох эрхгүй. Харин цуглуулсан баримт, дүгнэлт нь цаашдын олон улсын болон үндэсний хэмжээний мөрдөн шалгалтад ашиглагдах боломжтой юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587