Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ирантай хийж буй дайны зардал 47 тэрбум ам.долларыг давсан талаар Пентагоны тооцооллыг Reuters агентлаг мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сард зарласан 37.5 тэрбум ам.долларын тооцооллоос 25 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. 

Пентагоны мэдээллээр, дайнд зарцуулсан зэвсэг, сум хэрэгслийг нөхөн бүрдүүлэхэд 29 тэрбум гаруй ам.доллар, алдагдсан болон эвдэрсэн цэргийн техник хэрэгслийг орлуулахад зургаан тэрбум гаруй ам.доллар шаардлагатай аж.

Гэхдээ Ираны пуужин, нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагад өртсөн АНУ-ын цэргийн баазуудыг засварлах зардлыг уг тооцоонд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй байна. 

АНУ, Израил хоёрдугаар сард Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сард гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч мөргөлдөөн дахин ширүүсэх эрсдэл хэвээр байгаа.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран,