Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.11) Төрийн ордны “Их Эзэн Чингис” танхимд 15 цаг 22 минутад 56.3 хувийн ирцтэй хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны 32 гишүүнээс 18 нь хүрэлцэн ирэв.

2026-11-11 19.04.33.jpg

Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

2026-11-11 19.03.29.jpg2026-11-11 19.04.49.jpg

Хууль санаачлагчдыг төлөөлж С.Эрдэнэболд гишүүн илтгэхдээ, тариалангийн салбар нь манай улсын стратегийн шинжтэй салбаруудын нэг мөн тул өнөөг хүртэл бие даасан хууль, зохицуулалтгүй явж ирсэн алдааг энэхүү төслөөрөө засаж залруулахыг зорьсон хэмээн онцоллоо. Уг хуулийн төсөл нь улс орны хөгжлийн бодлоготой нягт уялдаж байгааг тодотгов. Индекс гэдэг нь хэн ч шалгаж болохуйц бодит үзүүлэлт бөгөөд аливаа хохирлыг тогтоох, нэгэн зэрэг олон тариаланчийг хамруулах зэрэг давуу талтай учраас даатгуулах, эрхийг хамгаалах сайн талтай хэмээв. Талбайд байршуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар хиймэл дагуулаас мэдээлэл авч, код олгож, нэг талбайг давхар даатгуулах зэргээс сэргийлнэ. Төслийн үр дүнд гурван шатлалт даатгалын тогтолцоог энэ салбарт нэвтрүүлнэ. Индексийн босго тогтоож, даатгалын нөхөх олговрыг олгохоор төсөлд тусгасан. Энэ хуулийн төслийн үр дүнд ямар нэг шинэ сан байгуулахгүй, ямар нэг төсөв үрэгдэхгүй. Дэд бүтцийг дэмжиж, сайжруулахаас гадна хараат бус байдлыг бий болгох сайн талтай гэсэн юм. Гадаадын улс орнуудын туршлагаас харахад ийм зохицуулалт нь ихээхэн үр дүнтэй байдаг. Ингэж зохицуулснаар Уялангуяа манай орон шиг цаг агаар, улирлаас шууд хамаарал бүхий газар тариалангийн салбарынхнаа эрсдлээс хамгаалах боломжтойг дурдлаа.

2026-11-11 19.02.53.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Г.Очирбат, М.Мандхай нар тодруулж, хариулт авлаа. Төслийг дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж УИХ-ын гишүүн М.Мандхай үг хэлэв. Тэрбээр жил ирэх тусам газар тариаланг дэмжиж, гамшгаас үүсэх хор уршгийг төсөвт хамаатуулснаар ачаалал нэмэгдүүлж байгаа тул сайтар тооцоолж, төслийг чамбайруулан боловсруулах шаардлагатайг онцолсон юм.

2026-11-11 19.02.22.jpg

Санал хураалт явуулахад, уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг илтгэгчээр томиллоо.

Газар олголтод орон нутгийн удирдлагуудын оролцоог нэмж, шуурхай шийдвэрлэх төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-11-11 19.02.27.jpg

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

2026-11-11 19.03.07.jpg

Хууль санаачлагч илтгэлдээ, орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 онд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газар тогтоодог болсон. Энэ нь хяналтын тогтолцоог биежүүлж, 100 орчим сум, суурин газар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй болсон, хууль зөрчсөн газар олголтыг хязгаарласан ач холбогдолтой боловч олон шат дамжлагаар иргэдийг чирэгдүүлж, газар олголтыг удаашруулж байна хэмээн хууль санаачлагчид шинэ төсөл боловсруулжээ. Тэд танилцуулахдаа, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нэвтэрсэнтэй уялдуулан орон нутагт нь эрх олгож, хяналтыг сайжруулах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэсэн байв. Өдгөө хүчин төгөлдөр хуульд зааснаар бол газрын зориулалт, байршлыг өөрчлөх эрх зөвхөн нийслэлийн хэмжээнд үйлчилж, орон нутагт хамааралгүй байгаа нь өрөөсгөл гэж үзжээ. Тиймээс газар олголтыг цахимжуулж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох, Засгийн газраас улсын хэмжээнд тухайн жилд газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн орон нутгийн онцлогт нийцүүлэн газрын зориулалт, төлөвлөлт, олголтод орон нутгийн удирдлагуудад өгөх нь шуурхай шийдвэрлэхэд нэмэртэй гэж үзсэн гэв. Түүнчлэн нийслэлээс орон нутагт шилжин ирсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хэрэгцээний газрыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүй авах, газраа авч чадаагүй иргэд нэн тэргүүнд харьяа орон нутагтаа газар авах боломж бүрдэнэ. Энэхүү хуулийн төслийг баталсан тохиолдолд улсын болон орон нутгийн төсөв, иргэдэд санхүүгийн нэмэлт ачаалал үүсгэхгүй, зардал шаардагдахгүй ажээ.

2026-11-11 19.03.38.jpg

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл нар асууж, байр суурь илэрхийлэв. Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг үг хэллээ. Ийнхүү хэлэлцээд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

УИХ-ын гишүүний асуулгад хариуллаа

2026-11-11 19.03.15.jpg

Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

2026-11-11 19.04.01.jpg

Гишүүний асуулгын хариуг хуульд заасан хугацаанд урьдчилан ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хуралдаанд илтгэж, танилцууллаа. Тэрбээр, эрчим хүчний 11 дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж 42–65 жилийн насжилттай ба өвлийн их ачааллын үед бэлтгэл нөөцгүй ажиллаж байгаа нь найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Иймд зуух, турбин болон шугам сүлжээг үе шаттай шинэчлэх шаардлагатай гэв. Түүнчлэн 11 зуухны ашиглалтын норматив хугацаанаас 1.5-2 дахин хэтэрсэн тул шинэчлэх төлөвлөгөөг боловсруулан шийдвэрлүүлэхээр бэлтгээд байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны нийт зардлын нэг хувийг энэ онд төлөвлөж ажилласан. Сүүлийн зургаан жилд 21 байгууллагад 54 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 59 хүн өртсөн. Эрчим хүчний салбарын хэмжээнд 12 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд дундаж цалингийн хэмжээг бодит нөхцөл байдал, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлж, 4,569.11 мянган төгрөгт хүргэсэн тухай илтгэв. Тус салбарт хүний нөөцийн асуудал үүсэж мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа нь ажлын хүнд, хортой нөхцөл болон хувийн хэвшлийн байгууллагууд чадварлаг боловсон хүчинд өндөр цалин, уян хатан нөхцөл амалдаг, гадагшаа урсах урсгал зэрэг хүчин зүйлтэй холбоотойг үгүйсгэхгүй хэмээв.

2026-11-11 19.04.14.jpg2026-11-11 19.04.07.jpg

Асуулгын хариуг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, П.Батчимэг, Б.Мөнхсоёл, Б.Заяабал нар асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн асуултад салбарын сайдаас гадна эрчим хүчний байгууллагуудын удирдлагууд нэг бүрчлэн хариуллаа.

2026-11-11 19.04.39.jpg2026-11-11 19.02.34.jpg

Хэт ерөнхий хариу ирүүлсэн, асуулгад хангалттай хариулсангүй хэмээн асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дүгнэж буйгаа илэрхийлсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоол баталлаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолуудын төслийг хэлэлцэж, баталлаа. Эхлээд Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Б.Жаргаланг оруулж, Байнгын хорооны тогтоолыг батлав.

2026-11-11 19.03.25.jpg

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсан талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулж, хэлэлцүүллээ.

2026-11-11 19.04.22.jpg

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, М.Мандхай нар нэр дэвшигчийн хүсэлт, материалыг хүлээн авах хугацааг сунгах асуудлыг хөндөж, тодруулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг тогтоолыг баталлаа. Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, бүртгэхээр тогтов.

2026-11-11 19.02.16.jpg

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Б.Мөнхсоёл, Н.Батсүмбэрэл, Ж.Золжаргал, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, Б.Заяабал, Р.Батболд, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Л.Соронзонболд, Б.Пунсалмаа, Б.Жавхлан, М.Мандхай, Г.Уянгахишиг нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,