ЭЦА-ны ЭСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл, БЗДЦГ-ын Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар алга болсон иргэдийг эрэн сурвалжлах ажлын явцын мэдээлэл өглөө. 

БЗДЦГ-ын Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр, Ц.Ариунгоо аравдугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарч явснаас хойш сураггүй болсон байна.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын хүрээнд 269 хяналтын камерын бичлэгт үзлэг хийжээ. Шалгалтаар түүнийг гэрээсээ гарснаас хойш 2.6 км орчим зам туулсан бөгөөд хамгийн сүүлд цэцэрлэгт хүрээлэнгийн камерт бичигдсэн нь тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас Ц.Ариунгоогийн талаар үнэн зөв, бодит мэдээлэлтэй иргэдийг мэдээллээ өгөхийг уриалж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #НЦУГ,