МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
С.БЯМБАЦОГТ ТАНАА

2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГЫН ТОМИЛГООНЫ ТУХАЙ

Санхүүгийн Зах бол аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур дэд бүтэц байдаг билээ. Иймд санхүүгийн захыг төрийн бодлогоор дэмжиж хөгжүүлэх нь дэлхийн жишиг практик юм.

Санхүүгийн Зохицуулах Хороо бол Санхүүгийн Захын хөгжлийг дэмжих, зохицуулах онцгой үүрэгтэй төрийн байгууллага мөн билээ. Иймд тус Хорооны удирдлагын томилгоо оновчтой явагдах нь санхүүгийн захын хөгжил, бодлогын залгамж чанар, хяналт зохицуулалтын чанарт шууд нөлөөлнө.

Өдгөө Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалтад Хөрөнгийн Зах, Даатгал, ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоо, Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар зэрэг санхүүгийн захын амин чухал салбарууд ажиллаж байна. Тус хорооны зохицуулалт бүхий 4700 гаруй зохицуулалттай этгээд байна. Хорооны удирдлага нь энэ олон салбарын талаар гүн гүнзгий мэдлэг, санхүүгийн боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байж гэмээнэ төрийн бодлого зохистой хэрэгжих үндэс тавигдана.

Санхүүгийн Зохицуулах Хорооны үйл ажиллагаа нь дээр нэр дурдсан салбаруудад ажиллаж буй олон мянган мэргэжилтнүүд, тэдгээрийн цаана байх олон зуун мянган харилцагч, даатгуулагч, хөрөнгө оруулагч иргэдийн эрх ашгийг хамгаалахуйц байж, олон улсын стандарт ёс зүйг баримтлан ажиллах шаардлагатай.

Иймд Хорооны Удирдлагад нэр дэвшигчийг шалгаруулахдаа дараах зарчмыг бодитоор хангахыг Танаас хүндэтгэн хүсэж байна:

  1. Нэр дэвшигчийг улс төрийн хамаарал бус мэргэжлийн ур чадвар, салбарын бодит туршлага, гүйцэтгэлд тулгуурласан чадахуйн буюу мерит зарчмаар сонгох;
  2. Нэр дэвшүүлэх үндэслэл, боловсрол, ажлын туршлага, мэргэжлийн амжилт, ашиг сонирхлын мэдүүлэг болон бодлогын үзэл баримтлалыг олон нийтэд нээлттэй мэдээлэх;
  3. Нэр дэвшигчийн сонсголыг бодитой, оролцоотой зохион байгуулж, мэргэжлийн холбоод, зах зээлийн оролцогчид, иргэний нийгмийн саналыг сонсох;
  4. Хорооны хараат бус байдал, шийдвэрийн залгамж чанар, хяналт зохицуулалтын тогтвортой байдлыг хамгаалж, томилгооны явцад салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.

Мэргэжлийн ур чадвар, чадахуйн зарчим, хараат бус байдал, ил тод байдлыг хангасан томилгоо нь зөвхөн нэг байгууллагын удирдлагын асуудал бус, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн итгэлцэл, тогтвортой хөгжил, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн баталгаа юм. Иймд дээрх зарчмыг баримтлан хуульд нийцсэн, нээлттэй, хариуцлагатай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

  1. МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО
  2. МОНГОЛЫН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО
  3. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДЭЭВЭР НЭГДСЭН ХОЛБОО
  4. МОНГОЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛГЭЭЧДИЙН ХОЛБОО
  5. МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

#онцолсон, #С.Бямбацогт, #Санхүүгийн Зохицуулах Хороо,