Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан, Засгийн газрын тусгай элч Г.Занданшатар Малайзын нийслэл Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж байна.

Хэргийн шийдвэрлэлтэд 20 жил өнгөрсөнтэй холбогдуулан Монголын талаас Малайзын эрх баригчдад шаардлага хүргүүлж, Ш.Алтантуяагийн нэр төр, шударга ёсны төлөө олон улсын цахим гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлжээ.

Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт амиа алдсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт тусгай ажиллагааны цагдаагийн хоёр алба хаагчийг буруутган, 2009 онд ял оноосон. Харин уг хэргийн захиалагч хэн байсан талаарх асуудал өнөөг хүртэл маргаан дагуулсаар байна.

Хэргийн нэг ялтан Азилах Хадри 2019 болон 2024 онд гаргасан мэдүүлэгтээ дээд албан тушаалтнаас Ш.Алтантуяаг хөнөөх нууц даалгавар авсан гэж мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор түүний аав Шаарийбуу Сэтэв Малайзын эрх баригчдаас уг мэдүүлгүүдийг шалгахыг шаардаж, шүүхэд хандсан юм.

Малайзын Дээд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2026 оны аравдугаар сарын 6-нд товлогдсон шүүх хуралдааныг хариуцагч талууд тайлбар, мэдүүлэг гаргах хүсэлт тавьсны дагуу 2027 оны нэгдүгээр сарын 12 хүртэл хойшлуулжээ.

Монголын талаас явуулж буй энэхүү санаачилга нь Ш.Алтантуяагийн хэргийн үнэнийг бүрэн тогтоолгох, шударга ёсыг хангах, олон улсын анхаарлыг дахин хандуулах зорилготой юм.

Эх сурвалж: freemalaysiatoday.com

#live, #Ш.Алтантуяа,