Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Орос, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн АНУ-ын зуучлалтай хэлэлцээний үеэр олзлогдсон цэргүүдээ өргөн хүрээнд солилцох зарчмын тохиролцоонд хүрсэн ч дайныг зогсоох гол асуудлуудаар санал нэгдэж чадсангүй.
Энэ удаагийн уулзалт хоёр улсын төлөөлөгчид есөн сарын завсарлагааны дараа хийсэн анхны гурван талт хэлэлцээ юм. Цэргүүдийг солилцох тодорхой тоог пүрэв гарагт эцэслэн тогтоохоор болсон бөгөөд Оросын талын мэдээлснээр солилцоо ойрын 2-3 долоо хоногт хэрэгжиж болзошгүй байна.
АНУ-ын тусгай элч Жаред Кушнер энэ удаагийн солилцоог бараг таван жил үргэлжилж буй дайны үеийн хамгийн том хүмүүнлэгийн ажиллагааны нэг болно гэж тодорхойлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн солилцоо өргөн цар хүрээтэй болохыг мэдэгдсэн байна.
Гэвч хэлэлцээний хамгийн хүндрэлтэй асуудал болох газар нутгийн маргаанд ахиц гарсангүй. ОХУ Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгийг бүхэлд нь өөрийн хяналтад авах шаардлага тавьж байгаа бол Киев үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байна. Түүнчлэн дайны дараах аюулгүй байдлын баталгаа, Европын аюулгүй байдлын тогтолцооны асуудлыг хэлэлцжээ.
АНУ-ын тусгай элч Ж.Кушнер хэлэлцээний үеэр зарим асуудлаар ахиц гарсан ч хоёр талын хооронд итгэлцэл хангалтгүй байгааг онцолсон байна. Украины хэлэлцээний багийн тэргүүн Давид Арахамия уулзалтыг өмнөх хэлэлцээнүүдээс хамгийн хүнд нь байсны нэг гэж тодорхойлсон ч оны эцэс гэхэд шийдэлд хүрэх боломж байгааг илэрхийлжээ.
Мөн Европын орнуудыг цаашдын хэлэлцээнд оролцуулах асуудал хөндөгдсөн байна. Европын төлөөлөгчид Абу Дабид хүрэлцэн ирсэн боловч Орос, Украин, АНУ-ын гурван талт үндсэн хэлэлцээнд шууд оролцоогүй юм. Украины тал болон Европын удирдагчид тивийн аюулгүй байдлын асуудлыг Европын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
Хэлэлцээний дараа Ж.Кушнер, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф нар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөжээ. Улмаар Ирландын Дублин хотод очиж, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах юм.
Хэлэлцээ үргэлжилж буй энэ үед хоёр улсын хоорондох цэргийн ажиллагаа зогсоогүй бөгөөд Оросын цохилтын улмаас Украины эрчим хүчний дэд бүтэц болон иргэний объектууд хохирсоор байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters