Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Кембрижийн хөтөлбөрийг орон нутгийн хүүхдүүдэд хүртээмжтэй болгох, төрөлжсөн ахлах сургуулиудыг үе шаттай байгуулах зорилтын талаар мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсад Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн дөрвөн сургууль бий. Эдгээр сургууль жил бүр ердөө 120 гаруй сурагч элсүүлэх боломжтой ч 4000 гаруй хүүхэд элсэлтийн төлөө өрсөлдөж байна. Харин хувийн хэвшлийн Кембрижийн хөтөлбөртэй 70-80 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургалтын төлбөр нь хамгийн багадаа 10 сая төгрөгөөс эхэлж байна.

Ийм өндөр төлбөрийг хүүхэд бүр төлөх боломжгүй. Тиймээс Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль, их, дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна.

Ингэснээр орон нутгийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших, өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээ сонгон суралцах тэгш боломж бүрдэнэ.

Өнөөдөр нийслэлийн олон сурагчтай сургуулиудад сонгон судлах бүлэг байгуулах боломж байдаг бол сурагчдын тоо цөөнтэй орон нутгийн сургуулиудад энэ боломж хязгаарлагдмал байна. Үүний улмаас хүүхдүүд хүссэн хичээлээ сонгон судлах, элсэлтийн шалгалтаа өөрийн сонирхсон чиглэлээр өгөх, цаашлаад хүссэн мэргэжлээ сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна.

Тиймээс төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлэх нь зөвхөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал биш, хүүхэд бүрийн сурч хөгжих эрхийг хангах чухал алхам юм” хэмээн онцоллоо.

#Боловсролын сайд Л.Энх-Амгалан,