Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг шинэчлэх шаардлагын талаар мэдээлэхдээ:

“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ерөнхий боловсролын бүх сургуулийг ижил 12 жилийн тогтолцоонд шилжүүлсний үр дагавартай өнөөдөр бид нүүр тулж байна. Үүний улмаас бага, дунд, ахлах сургуулийн хэв шинж алдагдаж, хөдөө орон нутгийн сургуулиуд суралцагч цөөнтэй, харин нийслэлийн сургуулиуд хэт ачаалалтай болсон.

1990 он хүртэл ерөнхий боловсролын сургуулийн 33.7 хувь нь ахлах, 15 хувь нь бага, 51 хувь нь дунд сургуулийн хэв шинжтэй үйл ажиллагаа явуулж байв. Харин 2000-аад оноос эхлэн ихэнх сургууль 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр бага, дунд, ахлах сургуулийн онцлог бүтэц алдагдсан.

Үүний улмаас орон нутаг, сумдын сургуулиудын суралцагчийн тоо эрс буурч, дунджаар 380 орчим хүүхэдтэй болсон. Харин нийслэлийн сургуулиудын ихэнх нь 2000-аас дээш суралцагчтай, 38 сургууль нь 4000-аас дээш хүүхэдтэй болж, сургуулийн зохистой бүтэц алдагдаад байна.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж, бүтцийг эргэн харж, бага, дунд, ахлах сургуулийн онцлогт тохирсон тогтолцоог хөгжүүлэх замаар өнөөгийн бүтцийн алдааг засах цаг болсон” хэмээн онцоллоо.

#Боловсролын сайд Л.Энх-Амгалан, #сургуулийн бүтэц,