Гэрэл зургийг MPA.mn

Батлан хамгаалахын сайд Д.Батлут үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа нийтлэхдээ “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа” гэжээ.

Мөн сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, батлан хамгаалах салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө “Хүндээ ойр, хүнийг төв болгож” ажилласан гэдгээ онцолсон байна.

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлжээ.

Д.Батлут нь 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар улиран томилогдож байсан юм.

#онцолсон, #шуурхай, #Д.Батлут,