Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины зэвсэгт хүчний өгсөн дроны цохилтын улмаас Москва мужийн түлшний хамгийн том нийлүүлэгч болох “Газпром Нефть” компанийн харьяа газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч, үйл ажиллагаа нь бүрэн зогссон тухай салбарын эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрлах тус үйлдвэрийн нийт хүчин чадлын 53 хувийг дангаараа бүрдүүлдэг боловсруулах байгууламж цохилтод өртөж гэмтсэн аж. Орон нутгийн онцгой байдлын алба галыг унтраасан, үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэж мэдэгдсэн боловч албан бус эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэж байна.
Үүний зэрэгцээ Францад болж буй "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг 500 километрийн зайнаас амжилттай гүйцэтгэснийг зарлаж, энэ нь Оросын түрэмгийлэл, дайныг сунжруулж буй үйлдэлд өгсөн хариу болохыг онцлов.
Киевийн зүгээс Оросын дайны санхүүжилтийн эх үүсвэрийг таслах зорилгоор газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглэсэн дайралтаа эрчимжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Оросын дотоодын түлшний зах зээлд хомсдол үүсэж, "Татнефть" компани түүхэндээ анх удаа Орос даяарх шатахуун түгээх станцууддаа нэг машинд олгох бензинийг 20 литр, дизель түлшийг 40 литрээр хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Reuters

#Москва, #Украины цохилт, #Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567