Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Европын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын зохицуулагч байгууллагууд Украинд энэ өвөл цөмийн осол гарах эрсдэл нэмэгдсэнийг анхааруулж, ОХУ-ыг Украины эрчим хүчний дэд бүтцэд халдахаа нэн даруй зогсоохыг уриалжээ.

ОХУ-ын пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжийн халдлага Украины цахилгаан станц, эрчим хүч дамжуулах шугам, дэд станцуудыг онилох болсноор тус улсын эрчим хүчний системд ихээхэн дарамт учруулж байгаа юм.

Зохицуулагч байгууллагуудын гол санаа зовниж буй асуудал нь цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсанаар Украины атомын цахилгаан станцууд реакторын хөргөлтийн системээ хэвийн ажиллуулах боломжгүй болох эрсдэл юм. Энэ нь реакторын хайлалт үүсгэж, цацраг идэвхт бодис алдагдах аюултайг анхааруулжээ.

HERCA болон NORA байгууллагын тэргүүн Пер Странд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ сүүлийн долоо хоногуудад илүү их тэсрэх бодис тээвэрлэх, байг нарийвчлалтай онох чадвартай нисгэгчгүй төхөөрөмж ашиглах болсон нь цөмийн ослын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолсон байна.

Түүний хэлснээр, хамгийн ноцтой хувилбар нь Украины цахилгаан эрчим хүчний сүлжээ бүхэлдээ тасарч, тус улсын ажиллаж буй есөн цөмийн реакторт нэгэн зэрэг нөлөөлөх явдал аж.

Түүнчлэн халдлага үргэлжилсэн тохиолдолд цөмийн ослын болзошгүй үр дагаврыг даван туулахын тулд Европын орнууд онцгой байдлын бэлэн байдлаа хамтран сайжруулах шаардлагатайг мэдэгджээ.

Уг уриалгыг Европын Цацрагийн хамгаалалтын эрх бүхий байгууллагуудын тэргүүнүүдийн холбоо (HERCA), Баруун Европын Цөмийн зохицуулагчдын холбоо (WENRA), Скандинавын Цацрагийн аюулгүй байдлын байгууллагуудын тэргүүнүүдийн холбоо (NORA) хамтран гаргасан байна. Эдгээр байгууллага нийт 38 орныг төлөөлдөг.

#УКраин, #цөмийн осол,