Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гурван талт хэлэлцээний дараагийн шатыг хүлээж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ уулзалт зохион байгуулах санал тавьсан ч Орос төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан тухай онцолжээ. Өнгөрсөн ням гарагт Дональд Трамп Ормузын хоолойг хамгаалахыг холбоотнууддаа уриалахдаа “Европын орнууд Украинд тусалсан бол Ормузын хоолойг хамгаалахад ч оролцоно гэж найдаж байна” хэмээсэн юм.
Гэсэн ч Франц, Их Британи тэргүүтэй Европын орнууд одоогоор энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Үүний зэрэгцээ Оросын Украинд өгсөн цохилтын улмаас Молдавт Днестр мөрөнд түлш асгарсан байна. Үүнтэй холбоотойгоор Молдавын эрх баригчид гуравдугаар сарын 16-наас эхлэн Днестр мөрний сав газарт 15 хоногийн хугацаатай экологийн онц байдал зарлаж, асгарсан түлшийг цэвэрлэх арга хэмжээ авч байна. Энэ сарын 7-нд Орос Украин дахь Днестрийн усан цахилгаан станцыг онилон довтолсны улмаас ийнхүү түлш асгарчээ.

Эх сурвалж: The Guardian

#Дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557