Сэтгүүлч Т.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2026.10.16/ 16:00 цагт Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон.

Гэрэл зургийг MPA.mn

Т.Шинэбаярыг энэ сарын 10-ны үүрийн 05:00 цагийн орчимд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай баривчилсан бөгөөд улмаар аравдугаар сарын 11-нд шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нар шүүхийн ерөнхий шүүгчид ханджээ. Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралд Т.Шинэбаяр цахимаар бус, өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан байна.

Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлоор Эрүүгийн хуулийн 23.7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татсан юм.

Уг хуулийн заалтад нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахыг шаардахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Өнөөдрийн шүүх хурлаар сэтгүүлч Т.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх юм.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

1 минутын өмнө

Сэтгүүлч Т.Шинэбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Сэтгүүлч Т.Шинэбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдэх хурал Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд боллоо. 

#live, #шүүх хурал, #livetext, #сэтгүүлч Т.Шинэбаяр,