Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины армийн байлдааны талбар дахь холбоо, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ажиллагаанд ашигладаг "Starshield" хиймэл дагуулын системийн үйлчилгээг хязгаарлах тушаал АНУ-ын Цагаан ордноос ирсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

“Reuters” агентлаг АНУ-ын хоёр албан тушаалтан болон барууны нэгэн албаны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн энэ талаар уламжилсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Пентагоны удирдлагад Украины армид зориулсан "SpaceX" компанийн "Starshield" системийн ажиллагааг удаашруулах чиглэл өгчээ. Гэхдээ уг шийдвэрийг Цагаан ордны чухам хэн гаргасан нь тодорхойгүй байна. 

Хязгаарлалтын улмаас Украины цэргийн дроны довтолгоо болон Оросын нисгэгчгүй төхөөрөмжийг замаас нь устгах ажиллагаа хүндрэлтэй болсон гэж Украины албаныхан мэдэгджээ. Ажиллагааны хязгаарлалтыг хэсэгчлэн өөрчилсний дараа систем хөдөлгөөнтэй үед цагт 160 км хүртэлх хурдтай ажиллах боломжтой болсон аж.

Энэ шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх довтолгоогоо зогсоох шахалт үзүүлж буй үетэй давхцжээ. Гэвч АНУ-ын өндөр албан тушаалтан уг хязгаарлалтыг Ерөнхийлөгч Трамп өөрөө хүссэн гэх мэдээллийг няцаасан байна. 

"Starshield" нь "SpaceX" компанийн төрийн болон үндэсний аюулгүй байдлын байгууллагуудад зориулан хөгжүүлсэн хиймэл дагуулын холбооны систем юм. АНУ-ын Засгийн газар уг системийг эзэмшиж, хянадаг бөгөөд ашиглалтын хязгаарлалтыг цэргийн удирдлага эсвэл Ерөнхийлөгч шийдвэрлэдэг гэж Илон Маск мэдэгджээ. 

Эх сурвалж: Reuters

#УКраин, #"Starshield" систем,