Хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын MPA (Mongolian Press Agency) агентлаг МУИС-ийн дэргэдэх “Сүүдрэг” гэрэл зургийн клубтэй хамтран гишүүдийн дунд (72 гишүүнтэй) гэрэл зургийн сурвалжлагын уралдаан зохион байгуулж, шилдгээ тодрууллаа.

Уралдаанд нийт 16 оролцогчийн 24 бүтээл ирснээс МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын IV курсын оюутан Х.Люси “Оршил тээгч”, “Хоёрдогч нүд” гэрэл зургийн сурвалжлагаараа тэргүүн байр эзэлж, батламж, мөнгөн шагнал хүртэв. 

Энэхүү уралдаан нь оюутан, залуу үеийнхний гэрэл зургийн ур чадварыг хөгжүүлэх, нийгэмд өрнөж буй үйл явдал, хүний амьдралын бодит дүр төрхийг гэрэл зургаар баримтжуулан хүргэх сонирхлыг дэмжих, гэрэл зургийн сэтгүүл зүйн үнэ цэн, ач холбогдлыг таниулах зорилготой юм.

Мөн залуу гэрэл зурагчдын бүтээлч сэтгэлгээ, ажигч гярхай байдлыг хөгжүүлж, цаашид гэрэл зурагт хөл тавих боломжийг дэмжиж байгаагаараа онцлог билээ.

.............

Тэргүүн байр эзэлсэн Х.Люсигийн гэрэл зургийн сурвалжлагууд:

Оролцогч: Х.Люси

№1

Гэрэл зургийн сурвалжлагын нэр: Хоёрдогч нүд

Тайлбар: Уг цувралаар би дотнын найзуудынхаа өдөр тутамдаа гэрэл зураг дарж буй тэрхүү агшнуудыг харуулахыг зорьсон юм. Бид гэрэл зургийг хараад тодорхой мэдрэмж, мэдээлэл хүлээн авдаг ч тухайн агшныг буулгаж буй гэрэл зурагчны нөхцөл байдал, түүний харж, мэдэрч буй ертөнцийг төсөөлөх нь ховор болов уу. Магадгүй энэ нь гэрэл зураг бүтэх үйл явц өөрөө чимээгүй өрнөдөгтэй холбоотой байх. Миний хувьд гэрэл зураг гэдэг бүхэлдээ ажиглан анзаарах үйл явц юм. Харин аливаа зүйлийг ажиглан анзаарч буй хүнийг өөрөө ажиглах нь надад ертөнцийг гуравдагч этгээдийн өнцгөөс харах сонирхолтой боломжийг олгосон. Нэг ёсондоо, ажиглагчийг өөрөө ажиглах нь миний хувьд өөр нэгэн ертөнцийн үүдийг нээж буй мэт санагдсан.

Ямар зургийг сайн, ямар зургийг муу гэж дүгнэх нь миний хувьд амаргүй. Гэрэл зургийн үнэ цэн юунд оршдог вэ гэдэгт ганцхан хариулт бий гэж боддоггүй. Магадгүй тухайн зураг түүх өгүүлж чадаж байна уу гэдэг нь нэг чухал шалгуур байж болох юм. Гэвч гудамжны энгийн нэг чулуу, эсвэл хоосон, харанхуй ханыг дүрсэлсэн зураг ч бидний бүрэн тайлж чадахгүй, эсвэл цааш нь эргэцүүлэн бодох боломжтой олон түүхийг өөртөө агуулж байдаг байх. Харин гэрэл зураг дарж буй хүнийг гэрэл зурагт буулгах нь миний хувьд өөр төрлийн, хоёрдогч нүдээр ертөнцийг харахтай адил сонин мэдрэмж төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажиглагч өөрөө ажиглалтын объект болж, түүний харж буй ертөнцийн тухай дахин нэг өнцөг нээгдэж байгаа хэрэг юм. Эцэст нь, энэ цуврал миний хувьд нэгэн төрлийн тусгал байлаа. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа тухайн агшиндаа хэрхэн уусаж, өөрийн ертөнцөд бүрэн автаж чаддагийг надад сануулсан юм. Магадгүй гэрэл зургийн хамгийн нандин чанар нь зөвхөн бидний харж буй дүр төрхөд бус, харин тэр дүр төрхийг бүтээж буй хүний анзаарал, мэдрэмж, оршихуйн агшинд ч нуугдаж байдаг биз ээ.

Оролцогч: Х.Люси

№2

Гэрэл зургийн сурвалжлагын нэр: Оршил тээх

Тайлбар: "Оршил тээх"... Энэхүү цувралаараа би ганцаардлыг, эсвэл зүгээр л сэтгэлийнхээ гүнд үл ялиг гуниг тээж яваа хүмүүсийг харуулахыг зорьсон юм. Нэг үгээр хэлбэл, энэ бол зүгээр л хүмүүсийн тухай гэрэл зургууд. Гэхдээ зурагт буусан хүмүүс өөрсдийнхөө тэрхүү агшныг надтай адилхан мэдэрч, тодорхойлох эсэх нь эргэлзээтэй. Би эдгээр зургаар ямар нэг зүйлийн эсрэг, эсвэл ямар нэг үзэл санааг дэмжсэн туйлширсан мессеж хүргэхийг хүсээгүй. Харин эдгээр зургийг үзсэн хэн нэгэнд өчүүхэн ч болов мэдрэмж төрж байвал миний зорилго биелэх нь тэр. Ганцаардах, ганцаараа байх хоёр тэс өөр. Үүнтэй адил гуньж гутрах, сэтгэлийнхээ гүнд хөнгөн гуниг тээх хоёр ч ялгаатай. Миний хувьд хөнгөн гуниг гэдэг нь хүн эхийн хэвлийд бүрэлдэх үеэсээ эхлэн өөрийн эрхгүй тээж ирдэг оршихуйн нэгэн зөрчил мэт санагддаг. Бид заримдаа баярлан инээх жаахан хүүхдийн харцнаас, чинээлэг гэр бүлийн хосуудын төрхөөс, найз нөхдийн дундах энгийн агшнуудаас, эсвэл зөрөн өнгөрөх танихгүй хүний харц, алхаа гишгээ, зогсолт, царайны хувирал, хэлсэн үг, хэлээгүй үлдээсэн зүйлсээс ч тэрхүү үл мэдэг гунигийг мэдэрч болно. Магадгүй энэ мэдрэмж үргэлж ил харагддаггүй ч хаа нэгтээ оршсоор байдаг биз. Учир нь хүн гэх оршихуйг өөртөө тээж яваа цагт бид баяр баясгалангийнхаа хажуугаар тайлбарлахад бэрх мэдрэмжүүдийг ч мөн тээж явдаг. Тэгсэн атлаа хүний оршихуйг, гуниглахыг, ганцаардахыг би заримдаа үзэсгэлэнтэй гэж боддог. Хэрэв хүн байх гэдэг нэг л өдөр тэсвэрлэхэд бэрх ачаа мэт санагдахад түүнийгээ өөрөөсөө салгаад, түр ч болов хол тавьж болдог байсан бол бидний мэдэх хорвоо ертөнц, нийгмийн амьдрал ямар байх байсан бол? Гэвч бид өөрсдөөсөө “хүн” гэх мөн чанараа салгаж чадахгүй. Харин энэ амьдралд хэн болж оршихоо сонгох эрх чөлөө бидэнд үргэлж бий. Магадгүй эрх чөлөөний нэгэн хэлбэр нь ч энэ биз ээ. Эцэст нь, тэрхүү “хөнгөн гуниг” үнэхээр оршдог эсэх нь чухал биш байж мэднэ. Учир нь бидний аз жаргал, баяр баясгалан, хайр, догдлол гээд амьдралын бүхий л сайхан мэдрэмж бодит бөгөөд жинхэнэ. Гуниг хааяа сэтгэлийн гүнд оршдог байлаа ч тэр нь аз жаргалыг үгүйсгэхгүй. Харин ч бидний мэдэрч буй бүхнийг илүү утга учиртай болгодог байж болох юм.

........

ФОТО: Шагнал гардуулах мөч

#онцолсон, #онцлох зураг,