Украины дайн


424
АНУ-ын Төрийн департамент Украинд 2.1 тэрбум ам.долларын үнэ бүхий “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн 500 ширхэг "PAC-3" пуужин худалдахыг зөвшөөрсөн тухай баасан гарагт мэдэгдлээ.
679
Орон нутгийн цагаар 10-р сарын 12-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос улс янз бүрийн зуу гаруй довтолгооны зэвсэг ашиглан Украин даяар 19 бүс нутагт агаарын томоохон цохилт өгсөн гэж мэдэгдэв.
258
Оросын удирдлагатай агаарын бөмбөг Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотын орон сууцны барилгыг онож, 22 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа талаар Харьков хотын дарга Игорь Терехов мэдээлсэн байна.
833
ОХУ, Украины дайныг дипломат аргаар зохицуулах АНУ-ын зуучлалтай хэлэлцээ төдийлөн үр дүнд хүрээгүй, талуудын харилцан довтолгоо улам ширүүсэж байна.
230
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа Москвад хандан нэн яаралтай энхийн гэрээ байгуулах ёстой хэмээн мэдэгдсэн байна.
604
Украины зүгээс ОХУ-ын нийслэл Москва хот руу сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн том цохилтыг өгсөн тухай эх сурвалжууд мэдээллээ.
220
Орон нутгийн цагаар тавдугаар сарын 14-нд Украины эрх баригчид ОХУ-аас Киев хот руу өргөн хүрээтэй халдлага үйлдсэн талаар мэдээлэв.
799
Москвагаас Иран руу шинэчилж сайжруулсан дронууд нийлүүлж байгааг Украины дипломатч онцолж, Оросын зэвсгийн үйлдвэрүүд рүү цохилт өгөхийг уриаллаа.
813
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гурван талт хэлэлцээний дараагийн шатыг хүлээж байгаагаа мэдэгдлээ.
399
Харин Оросын талаас хэдэн цэрэг амь үрэгдсэн тухай баталгаатай тоо, мэдээлэл алга.  Москва албан ёсны тоог олон нийтэд зарладаггүй бөгөөд хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард 5,937 хүн нас барсан гэж мэдээлж байжээ.
429
ОХУ, АНУ болон Украин улсын хоорондын гурван талт яриа хэлэлцээний эхний шат 1 дүгээр сарын 23–26-ны өдрүүдэд Абу Даби хотноо зохион байгуулагдсан хэдий ч Украин улсын эсрэг халдлагууд үргэлжилсээр байна.
343
Орос дрон, пуужингаар Украины Харьков руу довтолсны улмаас хот болон ойр орчмын бүс цахилгаангүй болжээ. Мөн довтолгоонд орон сууцны барилгууд, сургууль, цэцэрлэг өртсөн талаар орон нутгийн албаныхан мэдээллээ.
628
ОХУ дахин халдвал Украинд тусламж үзүүлэх аюулгүй байдлын баталгааг олгохоо дэмжиж байгаагаа АНУ анх удаа илэрхийллээ.
590
Шинэ жилийн баярын үеэр энгийн иргэдийг онилон довтолсон гэж Орос, Украины тал бие биеэ харилцан буруутгалаа.
295
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков АНУ-ын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөнд Европ, Украины оруулсан өөрчлөлт дайныг зогсоох, урт хугацаанд энх тайвныг тогтоох боломжийг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдлээ.
411
Новороссийскийн далайн боомтод байрлах газрын тосны экспортын терминал руу хийж буй дроны довтолгоог нэн даруй зогсоохыг Казахстан Украинаас шаардсан мэдэгдэл гаргалаа.
1021
Украины хойд нутгийн Чернигов руу Орос пуужин, дроноор довтолсны улмаас хотод цахилгаан тасарч, хэдэн зуун мянган хүн гэрэл тоггүй нөхцөлд амьдарч байна.
931
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцаллаа.
541
Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр буюу 17-ны өдөр АНУ-ын Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзалт хийсний дараа мэдэгдэл хийж, хоёр тал "ширүүн яриа" өрнүүлсэн бөгөөд Украины тал Орос-Украины мөргөлдөөнийг дуусгахын тулд ОХУ-д дарамт шахалт үзүүлэхийг Америкаас хүсэж байгаагаа илэрхийлсэн гэжээ.
830
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын эсрэг хүчтэй арга хэмжээ авахгүй бол түрэмгийлэл зөвхөн Украинд бус, бусад улс оронд ч заналхийлэх болно гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлэхдээ анхаарууллаа.
Цааш үзэх