ОХУ дахин халдвал Украинд тусламж үзүүлэх аюулгүй байдлын баталгааг олгохоо дэмжиж байгаагаа АНУ анх удаа илэрхийллээ. Энэхүү амлалт нь Парис хотноо болсон сайн дурын эвслийн уулзалтын үеэр гарсан бөгөөд тус эвсэл нь ихэвчлэн Европын орнуудаас бүрдэж, ОХУ-тай гал зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдолд Киевийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодорхой механизм боловсруулах зорилготой юм. Өмнөх уулзалтуудаас ялгаатай нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Жаред Кушнер, мөн Европ дахь АНУ-ын дээд командлагч генерал Алексус Гринкевич нар оролцсон байна. Генерал Гринкевич уулзалтаас нэг өдрийн өмнө Европын армийн удирдлагуудтай аюулгүй байдлын баталгааны нарийвчилсан асуудлуудыг хэлэлцжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-тай хэлэлцээ хийж буй Уиткофф уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, Ерөнхийлөгч Трамп эдгээр аюулгүй байдлын протоколын ард “хатуу зогсож байгаа” гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр, уг протоколууд нь Украинд дахин халдах оролдлогыг таслан зогсоох, хэрэв халдлага гарвал хамгаалах зорилготой бөгөөд өмнө нь хэзээ ч байгаагүй хүчтэй механизм байх аж. Мөн хэрэв Украин эцсийн тохиролцоонд хүрвэл, тэд хэлэлцээрийн дараа өөрсдийгөө аюулгүй байна гэдгээ мэдрэх ёстой бөгөөд бодитой, хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх тогтолцоо, бодит баталгаа зайлшгүй хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолжээ. Уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэлд холбоотнууд АНУ тэргүүлсэн гал зогсоох хэлэлцээрийг хянах, баталгаажуулах механизмд оролцохоор төлөвлөж байгааг дурдсан байна. Албаныхны мэдээлснээр, энэхүү хяналтын тогтолцоо нь АНУ-ын цэргийг илгээхгүйгээр, дрон, мэдрэгч, хиймэл дагуулын тусламжтайгаар хэрэгжих магадлалтай аж.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,