Украины хойд нутгийн Чернигов руу Орос пуужин, дроноор довтолсны улмаас хотод цахилгаан тасарч, хэдэн зуун мянган хүн гэрэл тоггүй нөхцөлд амьдарч байна. Эрчим хүчний сүлжээ доголдсоноор ус шахуургын станцууд ч ажиллах боломжгүй болсон аж. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Чернигов мужийн Новгород-Северский хотын орон сууцны хороололд цохилт өгснөөс дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. Мужийн цэргийн захиргааны орлогч Андрей Подорван “Сүүлийн хагас жил манай бүс нутагт эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн довтолгоо тасралтгүй үргэлжилж байна. Сүүлийн хоёр сард бүр эрс нэмэгдсэн” гэж мэдэгджээ. Цахилгаан сүлжээний инженерүүд засварын ажлыг эхлүүлсэн ч засаж дуусахад хугацаа хэрэгтэйг анхааруулж буй. Одоогийн байдлаар, Украины эрчим хүчний салбарт учирсан хохирлын хэмжээ 16 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцоолж байна.
Эх сурвалж: BBC

#Дайн, #Тог, #Украины дайн, #Цахилгаан, #Орос Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3568