Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков АНУ-ын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөнд Европ, Украины оруулсан өөрчлөлт дайныг зогсоох, урт хугацаанд энх тайвныг тогтоох боломжийг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдлээ. Өмнө нь Вашингтоны боловсруулсан энхийн төлөвлөгөөг Оросын талд ашигтай байсан хэмээн үзэж Украин, Европын орнууд өөрчлөх санал гаргасан юм. Гэвч энэхүү өөрчлөлт нь асуудлыг шийдэх, зөрчлийг намжаахад нэмэр болох магадлал бага гэж Юрий Ушаков үзэж буйгаа ийнхүү илэрхийллээ.
Тэрбээр ийнхүү мэдэгдэхийн өмнө Путины тусгай элч Кирилл Дмитриев АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, мөн Дональд Трампын зөвлөх Жаред Кушнер нартай Флорида мужид уулзсан юм. Энэ уулзалтаар тэд чухам юуны тухай ярьсан нь тодорхойгүй ч энхийн төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлт гол сэдэв байсан нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тулгамдаад буй асуудлыг удирдагчийн түвшинд хэлэлцэх бол АНУ–Орос–Украины гурван талт хэлэлцээг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Оросын Ерөнхийлөгч В.Путин харин Европын удирдагчид Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөлүүдийг санал болгож, энхийн хэлэлцээг санаатайгаар саатуулахыг оролдож байна гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж:Reuters

#онцолсон, #Украины дайн, #ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, #Энхийн төлөвлөгөө,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555