Новороссийскийн далайн боомтод байрлах газрын тосны экспортын терминал руу хийж буй дроны довтолгоог нэн даруй зогсоохыг Казахстан Украинаас шаардсан мэдэгдэл гаргалаа. Довтолгооны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн нэг хувийг дамжуулдаг терминал үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Каспийн хоолойн консорциум хэмээх энэхүү терминал нь ОХУ, Казахстан, АНУ-ын компаниудын хамтарсан консорциум бөгөөд Украины дроны халдлагад өртсөний улмаас гэмтэл гарч, ачилт нь бүрэн зогсжээ. Казахстаны Гадаад хэргийн яам “Энэ бол иргэний зориулалттай байгууламж.

Гэтэл энэ байгууламж руу гурав дахь удаагаа зохион байгуулалттай халдаж байна” гэж мэдэгдэж, Украины үйлдэл хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжлэв. Украины Гадаад хэргийн яам хариу мэдэгдэлдээ эдгээр дайралт нь зөвхөн ОХУ-ын түрэмгийллийг няцаах зорилготой бөгөөд Казахстан болон гуравдагч этгээд рүү чиглээгүй гэж онцолсон юм. Энэхүү терминал нь Казахстаны Тенгиз, Карачаганак, Кашаган ордоос газрын тос тээвэрлэн Новороссийскийн терминалд хүргэдэг бөгөөд Казахстаны экспортын 80 хувийг дамжуулдаг аж. 

Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #Украины дайн, #Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр,