Шинэ жилийн баярын үеэр энгийн иргэдийг онилон довтолсон гэж Орос, Украины тал бие биеэ харилцан буруутгалаа. Энэ өдрүүдэд Киев дроноор довтолсны улмаас Оросын хяналтад байдаг, Украины өмнөд хэсгийн зочид буудалд олон хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Харин Москва Украины эрчим хүчний дэд бүтцэд нь чиглэн агаараар довтолсон гэж Киев буруутгаж буй. Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээр хийж буй энэ үед талууд бие биеэ ийнхүү буруутгаж байгаа нь зуучлагч АНУ, тэр дундаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурьт нөлөөлөх оролдлого гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Шинэ жилийн эхний шөнө Орос Украин руу 200 гаруй дроноор довтолж, эрчим хүчний дэд бүтцэд хохирол учруулсан” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгджээ. Нөгөө талаас Херсон мужийн зочид буудал, кафе руу довтолсны улмаас хамгийн багадаа 24 хүн, тэр дунд нэг хүүхэд амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан гэж Москва мэдэгдсэн билээ. Херсон мужид Москвагаас томилсон захирагч Владимир Сальдо шинэ жилийн баяр тэмдэглэж байсан энгийн иргэд рүү ийнхүү довтолсон нь дайны гэмт хэрэг хэмээн онцолжээ. 

Эх сурвалж:Reuters

#УКраин, #Украины дайн, #Орос Украины дайн,