Украины зүгээс ОХУ-ын нийслэл Москва хот руу сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн том цохилтыг өгсөн тухай эх сурвалжууд мэдээллээ. Оросын холбогдох албаныхан ням гарагт мэдээлснээр, энэхүү цохилтын улмаас дөрвөн хүн нас барсан бөгөөд тэдний гурав нь Москвад, харин дөрөв дэх иргэн Украины зүүн хойд хилтэй залгаа Белгород мужид амиа алдсан байна. Түүнээс гадна сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсын агаарын орон зайд Украины 1000 гаруй дроныг устгасан тухай Оросын Батлан хамгаалах яам онцлов. Энэхүү халдлага нь Оросын зүгээс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Киев хот руу пуужин, дроноор хүчтэй цохилт өгсний хариу аж. 

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Москвагийн эргэн тойронд агаарын хамгаалалт хатуу байгаа ч Украин хоёр улсын хилээс 500 гаруй километрийн зайд орших байгууламжуудыг онож чадсаныг мэдэгджээ. Тэрбээр мөн Орос энэхүү дайнаа нэн даруй зогсоох ёстойг сануулсан байна. Нөгөө талаас Оросын нийслэл рүү чиглэсэн 81 дроныг агаарын хамгаалалтын систем устгасан тухай Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Халдлагын улмаас Москвагийн Химки болон Мытищи дүүргүүдэд орон сууц, хувийн байшингууд нурсан байна. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #Украины дайн, #Орос Украины дайн, #Орос дайн,