АНУ-ын Төрийн департамент Украинд 2.1 тэрбум ам.долларын үнэ бүхий “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн 500 ширхэг "PAC-3" пуужин худалдахыг зөвшөөрсөн тухай баасан гарагт мэдэгдлээ.
Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь засаг захиргаа бүрдсэнээс хойш Украинд хамгаалалтын зэвсэг нийлүүлэх чиглэлээр гаргаж буй хамгийн томоохон шийдвэрүүдийн нэг болж байна.
Украин улс ОХУ-ын армийн пуужингийн довтолгоо эрчимжиж байгаатай холбоотойгоор агаарын довтолгооноос хамгаалах системийн сөнөөгч пуужингийн нөөцөө яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдэж ирсэн. Тэр дундаа “Patriot” систем нь өндөр хурдтай баллистик пуужинг замаас нь устгах үр дүнтэй хэрэгсэлд тооцогддог.

Пуужингийн нийлүүлэлт хойшилж байгаа нь Вашингтон, Киевийн харилцаанд ч тодорхой хэмжээний зөрчил үүсгээд байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай дизель түлшний хэлэлцээр байгуулснаа зарлаж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн довтолгоогоо зогсоох хүсэлгүй байна хэмээн шүүмжилж байсан.
Харин Украины хувьд агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн хэрэгцээ нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа билээ. Пүрэв гарагт Днипро хотын төмөр замын хүн ихтэй тавцанд ОХУ-ын нисгэгчгүй онгоцны цохилт өгсний улмаас 14 гаруй хүн амиа алдсан бол тус улсын өөр хоёр хотод болсон мөн өдрийн цохилтын улмаас таван хүн, нийслэл Киев хотод пуужингийн цохилтын улмаас нэг хүн амь үрэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагт Украин улс уг пуужинг худалдах шийдвэрийг АНУ-ын талаас эцэслэн батлахыг бараг нэг сарын турш хүлээж байгааг мэдэгдсэн билээ.
Ийнхүү 500 ширхэг "PAC-3" пуужин худалдах шийдвэр нь Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: Ройтерс

#онцолсон, #patriot, #Дайн, #УКраин, #Украины дайн, #“Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем,