Орос дрон, пуужингаар Украины Харьков руу довтолсны улмаас хот болон ойр орчмын бүс цахилгаангүй болжээ. Мөн довтолгоонд орон сууцны барилгууд, сургууль, цэцэрлэг өртсөн талаар орон нутгийн албаныхан мэдээллээ.

Бүсийн захирагч Олег Синегубов “Манай эрчим хүчний системд нэлээд ноцтой хохирол учирсан. Харьков хот болон  мужийн 80 хувь нь одоогоор цахилгаангүй байна. Бүх баг, нэгжүүдээ дайчлан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байна” хэмээжээ.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Владимир Зеленскийн төрсөн хот Кривой Рогт Орос дроноор довтолсон байна.

Мөн он гарсаар нийслэл Киев хот гурван удаа томоохон довтолгоонд өртөж, олон зуун барилга байгууламж цахилгаан, дулаангүй болсон юм.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Оросын довтолгоо, #Харьков хот,