Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр буюу 17-ны өдөр АНУ-ын Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзалт хийсний дараа мэдэгдэл хийж, хоёр тал "ширүүн яриа" өрнүүлсэн бөгөөд Украины тал Орос-Украины мөргөлдөөнийг дуусгахын тулд ОХУ-д дарамт шахалт үзүүлэхийг Америкаас хүсэж байгаагаа илэрхийлсэн гэжээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Цагаан ордны уулзалтын уур амьсгал "хурцадмал" байсан бөгөөд Оросын нийслэл Москва хүртэлх тусгалтай "Томагавк" далавчит пуужинг Украинд нийлүүлэхээс Д.Трамп татгалзсан гэжээ.
В.Зеленский цахим хуудсандаа бичихдээ: "АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хоёр цаг гаруй өрнүүлсэн ширүүн яриа нь дайныг дуусгахад түлхэц болох нь мэдээж юм. Бид бүх гол асуудлуудыг хэлэлцлээ. Тэр дундаа өмнө фронтын нөхцөл байдал, алсын зайн цохилтын чадавх, агаарын довтолгооноос хамгаалах систем, мэдээж дипломат хэтийн төлөвийн талаар ч хүртэл ярилцсан. Бид Америкийн талаас Оросод дарамт шахалт үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.В.Зеленский өөр нэгэн постдоо, Европын Комиссын дарга фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антонио Коста, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон Их Британи, Герман, Итали, Финланд, Норвеги, Польш зэрэг Европын орнуудын удирдагчидтай утсаар ярьж, Д.Трамптай хийсэн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцсанаа дурджээ.
Тэдний үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд дараагийн алхмуудын талаар зөвлөлдөж, байр сууриа зохицуулж байгаа гэжээ. Америкийн Axios News вэб сайт хоёр эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, Америк, Украины Ерөнхийлөгч нарын Цагаан ордны уулзалт хурцадмал уур амьсгалтай байсан юм. Д.Трамп В.Зеленскийд "одоогоор алсын тусгалтай 'Томагавк' далавчит пуужин нийлүүлэх хүсэлтгүй" гэдгээ онцолсон гэжээ. Мэдээлэлд дурдсанаар, В.Зеленский Вашингтоноос "Томагавк" пуужин нийлүүлэх амлалттай буцахыг хүсэж байсан ч Д.Трамп "бүрэн өөр байр суурьтай" байсан нь өмнөх өдөр нь Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй урт цагаар утсаар ярьсантай холбоотой байж магадгүй гэжээ.

CNN телевиз хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, Д.Трамп, В.Зеленский нарын уулзалт "уур амьсгал хурцадмал байдалтай, үг хэллэг нь шууд шулуун аястай, заримдаа бүр таагүй байдалтай байсан" гэжээ. Хоёр тал Украины мөргөлдөөний талаар санал зөрөлдөж, Д.Трамп В.Зеленскийд "шууд бөгөөд илэн далангүй" хэлэхдээ, Украинд одоогоор Оросын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай алсын зайн пуужин өгөхгүй гэдгээ шууд хэлсэн гэжээ.
Тухайн өдөр В.Зеленский энэ жилийн гурав дахь удаагаа Цагаан ордонд очиж, Д.Трамптай уулзалт хийжээ. Уулзалтын дараа Д.Трамп цахим хуудсандаа "Орос, Украин хоёр тохиролцоонд хүрч, даруй гал зогсоох ёстой, хоёулаа бүгд ялалт байгуулснаа зарлах хэрэгтэй" гэж бичсэн байна. В.Зеленский Цагаан ордноос гарахад нь Украин "Томагавк" далавчит пуужин Америкаас авах найдвар нэмэгдсэн эсэх талаар сэтгүүлч асуухад, тэрээр "Би маш бодитой хандаж байна" гэсэн бөгөөд нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийх эсэх талаар асуухад, энэ нь "маш эмзэг бөгөөд хүнд сэдэв" гэж хариулжээ.

#УКраин, #Украины дайн, #Орос Украины дайн,