АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцаллаа. Тэрээр энэ талаар үр дүнгүй уулзалт хийхийг хүсээгүй хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Трамп хоёр долоо хоногийн дотор Унгарын нийслэл Будапештэд Путинтэй уулзана гэж мэдэгдэж байсан ч тэд ойрд уулзахгүй нь. Трампын хэлснээр, уулзалт цуцлагдсан гол шалтгаан нь Орос Украинд байлдааныг зогсоохоос татгалзсан явдал байв.

Тэрбээр Киев болон Европын орнуудын дэмжсэн фронтын шугам дээр гал зогсоох саналд нэгдэж байна. Харин Кремль энэ саналыг хүлээн авахаас татгалзаж, Украины цэргүүд зүүн бүс нутгаас бүрэн гарч байж жинхэнэ энх тайван тогтоно гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урт хугацаанд энхийг тогтоохын тулд мөргөлдөөний гол шалтгааныг шийдвэрлэх ёстой гэсэн бөгөөд Донбассын бүс нутагт Оросын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлага тавьж байна. 

Эх сурвалж: BBC

#АНУ, #Дайн, #Путин, #Трамп, #Украины дайн, #Орос Украины дайн,