Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Францын телевизэд өгсөн ярилцлагадаа ОХУ-тай хийж буй дайны улмаас тулалдааны талбарт амь үрэгдсэн украин цэргүүдийн тоо 55 мянгад хүрсэн гэж мэдэгдлээ.
“Украинд дайчилгаагаар татагдсан болон мэргэжлийн нийт 55 мянган цэрэг тулалдааны талбарт амь үрэгдсэн” хэмээн Зеленский ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр үүн дээр нэмээд сураггүй алга болсон олон хүн байгааг онцолжээ.

Зеленский өмнө нь 2025 оны хоёрдугаар сард АНУ-ын NBC телевизэд өгсөн ярилцлагадаа Украины талаас дайнд амь үрэгдсэн цэргүүдийн тоо 46 мянгаас давсан гэж мэдэгдэж байсан юм.

Харин Оросын талаас хэдэн цэрэг амь үрэгдсэн тухай баталгаатай тоо, мэдээлэл алга.  Москва албан ёсны тоог олон нийтэд зарладаггүй бөгөөд хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард 5,937 хүн нас барсан гэж мэдээлж байжээ.

Эх сурвалж: Reuters 

#Украины дайн, #Владимир Зеленский,