Оросын зэвсэгт хүчин өнөө өглөө Украины нийслэл Киев болон бусад хот руу довтолсны улмаас гурван хүн, түүний дотор 12 настай хүүхэд амь үрэгдэж, 20 гаруй хүн шархдаж, барилга байгууламжууд сүйдсэн тухай Киев мэдэгдлээ.
Тодруулбал, нийслэл Киев хотод нийт 18 хүн шархадсаны 11 нь эмнэлэгт хүргэгдээд байна. Амь үрэгдсэн 12 настай хүү болон 35 настай эмэгтэй Подил дүүргийн орон сууцанд байсан бөгөөд пуужингийн довтолгоонд өртжээ. Хотын хойд хэсэгт гарсан томоохон галыг унтраахаар ажиллаж байсан түргэн тусламжийн дөрвөн ажилтан бэртсэн байна.
Мөн Днепр хот руу оросууд хэдэн хоног дараалан довтолсоор байна. Уржигдар буюу дөрөвдүгээр сарын 14-нд тус хотын шатахуун түгээх станцад өгсөн цохилтын улмаас таван хүн амиа алдсан бол өнөөдөр орон сууцны хороолол довтолгоонд өртөж, нэг хүн амиа алдан, 10 хүн шархаджээ. Харин Харьков хотод дэд бүтэц рүү чиглэсэн дроны цохилтын улмаас хоёр хүн гэмтээд байна.
Довтолгоонд өртөж нурсан, гал гарсан байгууламжуудад аврах албаныхан ажиллаж, хүмүүсийг аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг авсаар байна.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#УКраин,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3565