Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
ОХУ Украинд довтолж дайн эхлүүлснээс хойш дөрвөн жил болж буй энэ өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс орон нь тусгаар тогтнолоо хамгаалж чадсан хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Путин зорилгодоо хүрсэнгүй. Тэр Украины ард түмнийг сөхрүүлж чадаагүй, энэ дайнд ялаагүй. Бид Украинаа хадгалж үлдсэн, одоо энх тайванд хүрэхийн төлөө бүхнийг хийнэ” гэж онцолсон байна.
Зеленский өнөөдөр Киев хотод Европын холбоотнуудын төлөөлөгчид, тэр дундаа Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйеныг хүлээн авч уулзаж буй.
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн уг дайн дэлхийн II дайнаас хойших Европ тивд хамгийн олон хүний амь эрсэдсэн зэвсэгт мөргөлдөөн болж, хоёр талаас хэдэн зуун мянган цэрэг амь үрэгдэж, шархадсан байна. Тухайлбал, Оросын пуужин, дроны довтолгооны улмаас Украины олон хот сүйрч, арван мянга гаруй иргэн амь насаа алджээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын зуучлалаар үргэлжилж буй энхийн хэлэлцээ одоогоор нутаг дэвсгэрийн асуудлаас болж гацаад байна. Москвагийн зүгээс Донецк мужийн газар нутгийн 20 хувийг албан ёсоор шилжүүлэн өгөхийг Украинаас шаардаж буй бол Киев олон мянган хүний амь үрэгдэн хамгаалж үлдсэн газар нутгаа өгөхөөс эрс татгалзаж байгаа юм.
Зеленский мөн энхийн хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ “Удаан үргэлжилсэн энэ тэмцэл, зориг, нэр төрийг үгүйсгэх аргагүй. Бид үүнийг мартаж, урваж, золиосолж болохгүй” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Reuters