Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Оросын арми Украин даяар пуужин, нисгэгчгүй онгоцоор хүчтэй цохилт өгсний улмаас дор хаяж 13 хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Халдлагууд нийслэл Киевээс эхлээд Украины баруун хэсгийн Львов хот хүртэлх хэд хэдэн бүс нутгийг хамарсан байна.
Кривий Рих хотод Оросын “Искандер-М” пуужин айлын орон сууцыг онож, хоёр бага насны охин амиа алдсан байна. Харин Львов хотод орон сууцны барилгууд халдлагад өртөж, 26 хүн шархаджээ.
Украины баруун хэсэгт Оросын цохилт эрчимжсэнтэй холбогдуулан НАТО-гийн гишүүн Польш агаарын орон зайгаа хамгаалахаар сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн аж. Польшийн хил орчимд чанга дэлбэрэлтийн чимээ сонсогдож, улмаар үл таних биетийн хэлтэрхий, тогоо илэрсэн талаар Польшийн цагдаа мэдээлжээ.
Польшийн эрх баригчдын мэдээлснээр, үл таних биет армийн радараас алга болохоосоо өмнө Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн байж болзошгүй байна. Одоогоор уг биет яг юу байсан болон хаанаас ирсэн нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Украины тал Оросын цохилтуудыг энгийн иргэдэд чиглэсэн халдлага гэж буруутгаж байгаа бол Москва цэргийн объектуудыг онилдог гэж мэдэгдсээр. Мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед Украины баруун хилийн ойролцоох халдлага нь хөрш НАТО-гийн орнуудын аюулгүй байдлын болгоомжлолыг нэмэгдүүлж буй.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585