Гэрэл зургийг MPA.mn

ОБЕГ-т төөрсөн сураггүй болсон дараах дуудлага бүртгэгджээ. Тодруулбал,

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант 2 дугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын 2 дугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас Портер загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг 11.01-ний өдрийн 08:30 цагт 2 иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн. Хоёр иргэний биеийн байдал хэвийн гэж мэдээллээ. 

#хоногийн мэдээ, #төөрсөн сураггүй болсон,