Малайз улс “Malaysia Airlines”-ын MH370 нислэгийн сураггүй алга болсон онгоцны эрлийн ажиллагааг 10 гаруй жилийн дараа сэргээхээр тохиролцсон болохыг тус улсын тээврийн сайд мэдэгдлээ.

2014 оны гуравдугаар сарын 8-нд 227 зорчигч, багийн 12 гишүүнтэй “Boeing 777 онгоц Куала Лумпураас Бээжинг чиглэн нислэг үйлдэх явцдаа сураггүй алга болсон юм. 

Малайзын Тээврийн сайд Энтони Лок хэвлэлийн бага хурал дээр Бид хохирогчдын ар гэрийнхний өмнө хариуцлага, үүрэг, амлалт хүлээсэн. Энэ удаад эрэн хайх ажиллагаа эерэг үр дүн үзүүлж, онгоцны сэг олдож, зорчигчдын ар гэрийнхэнд амар амгаланг авчирна гэж найдаж байна гэж хэлжээ. 

Малайзын шинжээчид онгоцыг зориуд чиглэлээс нь хазайлгаж, өөр газарт буулгасан байхыг эхэндээ үгүйсгээгүй.

Гэвч онгоцны зарим хэсэг болон онгоцных байж магадгүй гэж таамаглаж буй зүйлс Африкийн эрэг дагуу болон Энэтхэгийн далайн арлуудаас олдсоны дараа өргөн хүрээнд хайлт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Улмаар эрлийн ажлыг 2018 онд дуусгаж байв. 

Тээврийн сайдын хэлснээр Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт дахин хайлт хийх саналыг өмнө нь онгоцны эрлийн ажилд оролцож байсан Ocean Infinity фирм гаргасан байна. 

Эрлийн ажил 15,000 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч, 18 сар үргэлжлэх бөгөөд том хэмжээний эсвэл ослын талаар чухал мэдээлэл өгч чадахуйц сэг олдсон тохиолдолд Ocean Infinity 70 сая доллар авахаар гэрээ байгуулжээ. Хэрэв хангалттай гэж үзэхээр зүйл олдохгүй бол Малайзын засгийн газар төлбөр төлөхгүй гэсэн үг юм.

Олон мэргэжилтнүүд онгоц унасан байх боломжит байршлын талаар таамаг дэвшүүлсэн ба Ocean Infinity онгоцны сэгийг олно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Малайз, #MH370 нислэг, #Malaysia Airlines, #эрлийн ажил,