Хиймэл оюун ухааны технологийн хөгжил кино үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй өөрчилж, дэлхийн AI киноны зах зээл хурдацтай тэлж байна. AI-г киноны зохиол бичих, дүр бүтээх, зураг авалт төлөвлөхөөс эхлээд тусгай эффект, эвлүүлэг, дуу оруулалт зэрэг үйлдвэрлэлийн бүхий л шатанд ашиглах болжээ.
Grand View Research байгууллагын тооцоолсноор, дэлхийн AI кино үйлдвэрлэлийн зах зээл 2025 онд 3.8 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2026 онд 4.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Харин 2033 он гэхэд 23.5 тэрбум ам.доллар болж өсөх таамаг гаргажээ. Энэ нь жилд дунджаар 26.2 хувиар өсөх үзүүлэлт юм.
AI технологийг ашигласнаар кино үйлдвэрлэлийн зардал, хугацааг бууруулахын зэрэгцээ бага төсөвтэй уран бүтээлчдэд өндөр чанартай дүрслэл бүтээх боломж нээгдэж байна. Тухайлбал, виртуал орчин бий болгох, дүрийн хөдөлгөөн үүсгэх, архивын дүрс сэргээх, олон хэлний орчуулга болон дуу оруулалтыг автоматжуулахад ашиглаж эхэлжээ.
Энэ чиглэлд Runway, OpenAI, Google, Adobe, NVIDIA зэрэг компаниуд технологийн шийдлүүдээ хөгжүүлж, зах зээлд өрсөлдөж байна.
Бүс нутгийн хувьд 2025 онд Хойд Америк AI кино үйлдвэрлэлийн зах зээлийн хамгийн том хувийг эзэлсэн бол Ази, Номхон далайн бүс хамгийн хурдтай өсөх төлөвтэй байгааг судалгаанд дурджээ.
Гэхдээ AI-ийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр жүжигчид, зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийн болон дүр төрхийн эрх, зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдаж байна. Мөн AI-аар бүтээсэн дүрсийг бодит бичлэгээс ялгах, салбарын ажлын байр, хөдөлмөрийн харилцаанд үзүүлэх нөлөө зэрэг асуудал анхаарал татаж байгаа юм.
Ийнхүү хиймэл оюун ухаан кино үйлдвэрлэлийн зардал, бүтээлийн арга барилыг өөрчилж, дэлхийн кино, медиа салбарын шинэ өрсөлдөөнийг бий болгож байна.
Эх сурвалж: Reuters