Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзан санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Уулзалтад нийт 20 иргэн оролцсоны дотор иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын хөдөлгөөний гишүүд, орон нутгаас зорьж ирсэн малчид байв.

Энэ удаагийн уулзалтын онцлог нь иргэд өөрсдийн ахуй амьдралын нөхцөл байдал, өдөр тутмын тулгамдсан асуудлаас илүүтэй улс орны хөгжил, төрийн бодлого шийдвэр, засаглалын асуудлаар идэвхтэй санал бодлоо илэрхийлсэн явдал байлаа.
Тэд Үндсэн хууль, парламентын эрх зүйн байдал, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, төсвийн зарцуулалт, төрийн байгууллагын уялдаа холбоо, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах талаар санал, хүсэлтээ уламжилсан юм.

Түүнчлэн өөрсдийн эзэмшсэн мэргэжил, ажилласан салбарын туршлага, мэдлэгт тулгуурлан салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн үнэ цэнтэй санал, зөвлөмжүүдийг дэвшүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, “Иргэд төрийн үйл ажиллагаа, улс орны хөгжлийн асуудалд байр сууриа идэвхтэй илэрхийлж, шийдвэр гаргах үйл явцад бодит хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл өндөр байгаа нь харагдаж байна. Иргэдийнхээ гаргасан санал санаачилга, шүүмжлэл, зөвлөмжийг бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж, зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаар хэрэгжүүлж буй бодлогоо иргэддээ зөв тайлбарлан, ойлгуулж, хамтран ажиллах нь чухал байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэл, орон сууц, уул уурхай, байгаль орчин, орчны аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд ч уулзалтын гол сэдэв байлаа.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд, ялангуяа шийдвэр гаргах болон хэрэгжилтийн шатанд хүнд суртал, чирэгдэл байсаар байгааг иргэд шүүмжилж, шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг хэллээ. Түүнчлэн “Оюутолгой” төслийн үр өгөөж, ногдол ашиг, улсын төсвийн бодлого, тэтгэврийн шинэчлэлийн талаар санал бодлоо хуваалцсан юм.

Орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, малчдын амьжиргаатай холбоотой асуудлыг хөндөж тавив. Тэд, “Гаднаас нь харахад малчид мах, сүү, цагаан идээгээ өндөр үнээр борлуулж байгаа мэт харагддаг. Гэхдээ бодит байдал дээр орлого нь тэр бүр малчдын гар дээр үлддэггүй. Олон малчин өрх малаа банкны зээлийн барьцаанд тавьсан байдаг. Олсон орлогын ихэнх нь зээлийн эргэн төлөлт, хүүхдүүдийн сургалтын төлбөр, шатахуун, өвс тэжээлд зарцуулагддаг. Иймээс малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн, цаасан дээр бус малчдын амьдралд бодит үр өгөөжөө өгсөн хууль, бодлого хэрэгтэй байна” гэв.

Мөн Малчны тухай болон хоршооллыг дэмжих хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүд Д.Үүрийнтуяагаас хүслээ.
Улсын Их Хурал үйл ажиллагаагаа олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгож, иргэдийн дуу хоолойг хууль тогтоомж, бодлого шийдвэрт тусгах зорилготой “Нээлттэй парламент” бодлогыг хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа уулзалтын үеэр иргэдийн тавьсан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж бүрийг нэгтгэн боловсруулж, Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороо болон Засгийн газрын гишүүдэд уламжилж, бодлогын түвшинд авч үзэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр, “Нээлттэй парламент” танхимын уулзалт нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн дуу хоолойг хүргэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсныг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,