Армен улсын нийслэл Ереван хотод болсон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу CBD COP17-д оролцож ирсэн Монголын малчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хуралд дэлхийн улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, уугуул иргэд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах асуудлыг хэлэлцсэн юм.

Гэрэл зургийг MPA.mn

Хурлын үеэр бэлчээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, уламжлалт мэдлэг, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулжээ.

Энэ хүрээнд Монголын малчид өөрсдийн эрх ашиг, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, бэлчээр нутгаа хамгаалах зорилгоор “Нүүдэлчдийн улаан шугам” бодлогын санаачилгыг дэвшүүлж байна.

Уг санаачилга нь малчдын амьдралын үндэс болсон бэлчээрийн газар, усны эх үүсвэр, нүүдлийн уламжлалт зам, өвөлжөө, хаваржаа болон байгалийн экосистемийг хамгаалахад чиглэж байгаа юм.

Тухайлбал, уул уурхай болон бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагааны улмаас бэлчээрийн доройтол, усны хомсдол үүсэх, малчдын нүүдлийн зам хаагдах, уламжлалт амьдралын хэв маяг алдагдахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн газар ашиглалт, байгаль орчинтой холбоотой шийдвэр гаргах үйл явцад малчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал, зөвшөөрлийг бодитой тусгах, уламжлалт мэдлэг, туршлагыг төрийн бодлого, хууль эрх зүйн орчинд тусгахыг зорьж байгаа аж.

Малчдын үзэж буйгаар бэлчээр, ус, нүүдлийн зам бол зөвхөн газар ашиглалтын асуудал бус, нүүдэлчин соёл иргэншил, малчдын амьжиргаа, хойч үедээ өвлүүлэн үлдээх байгалийн баялагтай салшгүй холбоотой юм.

Тиймээс “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг үндэсний болон олон улсын түвшинд бодлогын баримт бичиг болгон дэмжүүлэх, малчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгааг бүрдүүлэх шаардлагатайг онцолж байна.

Энэхүү санаачилгын гол зорилго нь байгаль хамгаалал, эдийн засгийн хөгжил, малчдын уламжлалт амьдралын хэв маягийн хоорондын тэнцвэрийг хангаж, нүүдлийн мал аж ахуйг тогтвортой авч үлдэхэд чиглэж байна.

#live, #СОР17, #Армен улс,