Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлийн улмаас оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах хүрээнд холбогдох хууль тогтоомжид тодорхой зохицуулалтыг тусгасан байдаг.
1. Автомат камер, техник хэрэгслээр илрүүлсэн зөрчлийн хариуцлага
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглан тус хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг, дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хуульд заасан шийтгэл оногдуулна.
2. Торгох шийтгэлийг сайн дураар биелүүлэх хугацаа
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй.
Иймд иргэн, хуулийн этгээд өөрт оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлэх шаардлагатай.
3. Торгох шийтгэлийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд
Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэлийг зохицуулсан. Тус зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зохицуулалттай.
Мөн торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг Улсын ерөнхий прокурор болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар хуульчилсан.
4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дараах эрхийг хязгаарлах зохицуулалттай.
5. Торгох шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцахаар заасан.
Мөн тус зүйлийн 8 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хуульд заасан харьяаллын дагуу шүүхэд гаргахаар зохицуулсан.
Үүнд:
• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах;
• Жолоодох эрхийн ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах;
• Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх.
Түүнчлэн торгох шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч болно.
Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана.
Иймд иргэн, жолооч та замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, өөрт оногдуулсан торгох шийтгэл болон холбогдох төлбөрийг хуульд заасан хугацаанд биелүүлж, цаашид үүсэж болзошгүй эрхийн хязгаарлалт болон хуульд заасан бусад арга хэмжээнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ –ХҮН БҮРИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА.

#Замын хөдөлгөөний зөрчил, #торгууль,