Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна.т гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна.

2026 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай дуусгалаа.

Одоогоор гуравдугаар үе шат буюу цуглуулсан мэдээлэл, дээж, хэмжилтийн үр дүнг боловсруулах ажил үргэлжилж байна.Үүний дараа байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлтийг гаргана.Энэ хүрээнд хээрийн судалгаа хийсэн эрдэмтэн, судлаач, шинжээчдийн багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан, судалгааны ажлын явц, урьдчилсан дүгнэлттэй танилцлаа.

Ажлын хэсгийнхэн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд ургамлын үндэс болон хөрсний органик бүрэлдэхүүн хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарт гарсан өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлохоор ажиллаж байна.Урьдчилсан судалгаагаар 24 мянга орчим га хусан ойн экосистем түймэрт өртсөн байна.Харин шаталтын зэрэглэл, ойн насжилт зэрэг нарийвчилсан үзүүлэлтийг судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлтээр танилцуулна.Мөн тал хээрийн экосистемийн биомасс гадаргын гүймэг түймэрт өртсөнтэй холбогдуулан Нөмрөгөөс цуглуулсан дээжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судална.

Энэ удаагийн хээрийн судалгааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хүн хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан байршлуудад нисдэг тэрэгний тусламжтайгаар хүрч, нарийвчилсан судалгаа, дээжлэлт хийсэн нь хээрийн судалгааны ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ажлын хэсгийнхэн онцоллоо.Дархан цаазат газар, тэр дундаа Нөмрөгийн ДЦГ-ын алслагдсан, хүн хүрэхэд хүндрэлтэй бүс нутагт ийм хэмжээний нарийвчилсан судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй.Энэхүү судалгаа нь түймрийн улмаас учирсан экологийн хохирлыг бодитой тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэдгийг мөн онцолсон юм.

Яг одоо Нөмрөгийн дархан цаазат газрын орчны нөлөөллийн бүсэд түймрийн тархалт болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

#онцолсон, #ой хээрийн түймэр, #хээрийн түймэр, #Нөмрөгийн Дархан цаазат газар, #Нөмрөгийн түймэр,