Эрдэмтэд 2022 онд Перугийн Амазонд хийсэн экспедицийн үеэр 27 төрөл зүйлийн амьтан шинээр илрүүлснийг “Conservation International” олон улсын байгаль хамгаалах байгууллага мэдэгджээ.

Тус байгууллагын шуурхай үнэлгээний хөтөлбөрийн тэргүүн Тронд Ларсены хэлснээр эрдэмтэд усны шавжаар хооллодог хоёр нутагтан хулгана, өргөстэй хулгана, хэрэм, найман төрлийн загас, гурван хоёр нутагтан, 10 төрлийн эрвээхэй зэрэг шинэ төрөл зүйлийн амьтдыг илрүүлсэн байна.

Судлаачдын олж илрүүлсэн өөр 48 зүйлийг шинэ төрөл зүйл гэж тодорхойлохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай байгаа аж. 

Шинэ төрөл зүйлийн амьтдыг хэд хэдэн экосистем бүхий, уугуул хүмүүсийн амьдардаг, тусгай хамгаалалттай Альто Майо бүсээс олж илрүүлсэн байна.

"Олон шинэ төрлийн хөхтөн амьтад, сээр нуруутан амьтдыг олж илрүүлсэн нь үнэхээр гайхалтай. Ялангуяа Альто Майо шиг хүн амьдардаг бүсээс олдсон нь үнэхээр гайхалтай хэрэг" гэж Ларсен хэлэв.

2022 оны зургадугаар сараас долдугаар сарын хооронд үргэлжилсэн экспедицэд эрдэмтэн, орон нутгийн техникч, уугуул иргэдээс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

Ларсен шинэ төрөл зүйлийн амьтдаас өргөстэй хулгана, хоёр нутагтан хулгана, 14 см хэмжээтэй одой хэрэм болон хуягт загасны төрөлд багтах нэг зүйл загасыг онцолсон байна.

Эрдэмтэд хөдөлгөөн мэдрэгч камер, биоакустик мэдрэгч, ДНХ-ийн дээжийг ашиглан 38 хоног үргэлжилсэн экспедицийн хүрээнд нийт 2,046 зүйлийн амьтныг бүртгэсэн ба эдгээрээс 49 нь устах аюулд өртсөн ангилалд багтсан амьтад байжээ. 

Тус бүсийг хамгаалалтад авч, нөхөн сэргээх арга хэмжээ авахгүй бол эдгээр амьтад бүр мөсөн устаж үгүй болох өндөр байгааг Ларсен анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#перу, #Амазон, #Альто Майо, #шинэ төрөл зүйлийн амьтан,