Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас “Шар дарцаг” аяныг өрнүүлсэн юм. Аяны хүрээнд гэрлэн дохиогүй газруудад дарцгуудыг байршуулж түүний тусламжтайгаар хүүхдүүд гарцаар аюулгүй гарах боломж нөхцлийг үүсгэх байв. Өөрөөр хэлбэл, гэрлэн дохиогүй уулзараар хүүхдүүд гарахдаа гартаа шар дарцаг барьж, жолооч нарт анхааруулга өгснөөр тэд хурдаа сааруулах ёстой...
Тээврийн цагдаагийн албанаас эхний ээлжид зохицуулалтгүй 45 гарц дээр шар дарцгийг байршуулсан. Гэтэл өнөөдөр энэ ажил ХОГ л болж үлджээ.
Уг нь “Шар дарцаг” аян эцэг эх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, жолооч, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэж мэдээлж байсан ч энэ аяны ачаар хэчнээн хүүхдийн амь насыг аварсан бол гэдэг нь эргэлзээтэй. Учир нь өнөөдөр "Шар дарцаг"-нууд зүгээр л хотын үзэмжид сөргөөр нөлөөлсөн хог, хогийн сав болсон байгааг бид гэрэл зургаар баримтжуулан харуулж байна.
Аян анх эхлэхдээ...
Төрийн байгууллагууд гоё ганган уриатай хэрэгтэй, хэрэггүй олон аян өрнүүлдэг. Харамсалтай нь арчилж тордоход нь хэн ч анхаарал хандуулдаггүй. Эцэстээ энэ мэт хог болж, ард иргэдийн татварын мөнгө салхинд хийдэг. Төрийн мөнгө ёолохгүй ээ гэж...
Өнөөдөр байж байгаа царай...

#онцолсон, #зургаар..., #онцлох зураг,