Гэрэл зургийг MPA.mn
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр тус улсад эхэллээ. Оросын хамгийн зүүн хэсэгт орших Камчаткийн хойгт орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 08:00 цагт сонгуулийн санал авах байрууд нээгджээ.
Тэгвэл Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа орос иргэд (18 наснаас дээш иргэд) гуравдугаар сарын 17-ны ням гарагийн 08.00-20.00 цагийн хооронд сонгуульдаа оролцох аж. Улаанбаатар дахь сонгуулийн хэсгийг ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14-р сургуульд зохион байгуулна.
Манай улсад оршин сууж буй ОХУ-ын иргэд Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотод ажиллаж буй сонгуулийн 3 хэсэгтт саналаа өгөх боломжтой юм байна. Сонгуулийн хорооны тооцоолсноор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар Оросын Холбооны Улсын сонгуулийн насанд хүрсэн 1,758 иргэн байгаа ба тэдний ихэнх нь сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ.
Монгол Улсын төр захиргааны болон хууль сахиулах байгууллагууд сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгууль явагдах өдөр сонгуулийн хэсгүүдийн харуул хамгаалалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх юм байна.
Ташрамд, Оросын талын урилгаар Монгол Улсын Их Хурлын (Парламентын) 5 гишүүн, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхийл Хорооны 3 ажилтан болон Монгол Ардын Намын 1 төлөөлөгч олон улсын ажиглагчийн журмаар Москва хотноо ажиллах аж.

#онцолсон, #ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль,