Монголын үндэсний музейд “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл гарах юм. Тус үзэсгэлэнд хүрлийн үед холбогдох чулуун аяганаас эхлэн XX зууны эхэнд хэрэглэж байсан тахилын ширээний мөнгөн сийлбэртэй аяга ч багтжээ. Мөн XX зууны эхэнд холбогдох, хүний гавлын ясаар хийсэн маанийн үсэгтэй аяга, аяганы эсгий гэр зэргийг дэлгэсэн байна. 

Нүүдэлчдийн ур ухаан, эд хэрэгслийн загвар хэрхэн өөрчлөгдөж ирснийг үзэсгэлэнд дэлгэсэн олон төрлийн мөнгөн аяганы хийц ажиллагаанаас харж болно.

Үзэсгэлэнгиийн онцлох нэг бүтээл бол 1946 онд Маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аяга байна. Эл аяганы бөөрийг товойлгосон нэгэн ижил хэмжээтэй 24 бад хээ, 12 жил, завсар хооронд монгол бичгээр “Зургаа дугаар хорооны ардуудаас Улсын шалгарсан баатар маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгав” хэмээн товойлгон бичсэн харагдана.

Гэрэл зургийг MPA.mn

#Монголын Үндэсний музей, #онцлох зураг, #“Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн,