Америкийн иргэн АНУ-ын нутаг дэвсгэрт Хятадын засгийн газрын өмнөөс нууц цагдаагийн газрын үйл ажиллагааг удирдан явуулахад тусалдаг байснаа хүлээжээ.
Прокуроруудын хэлснээр Чен Жиньпин болон түүнтэй хамт хэрэгт татагдсан Лу Жианван нар Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны захиалгаар 2022 оны эхээр Манхэттэн хотын Чайнатаун дүүрэгт цагдаагийн хэсэг нээсэн байна.
Дэлхийн 53 оронд дор хаяж 100 нууцаар үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн газар бүртгэгдсэн бөгөөд хүний эрхийн байгууллагууд Хятадыг гадаадад амьдран суудаг өөрсдийн иргэдийг заналхийлж, хянах зорилгоор ийм үйл ажиллагаа явуулдаг гэж буруутгаж байна.
Гэвч Хятад улс эдгээрийг цагдаагийн газар бус, хилийн чанад дахь иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлдэг “үйлчилгээний газар” гэж тайлбарлаж байгаа.
Тухайлбал, Чайнатаун дахь цагдаагийн хэсэг нь Хятад иргэдийн жолооны үнэмлэхийг сунгах зэрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ АНУ-д амьдарч буй ардчиллыг дэмжигчдийг илрүүлэхэд Бээжинд тусалдаг байсныг холбооны эрх баригчид тогтоожээ.
АНУ-ын Хууль зүйн яамны Ерөнхий прокурорын туслах Мэтью Олсен гадны улсад нууцаар цагдаагийн газар ажиллуулах оролдлогыг “Америкийн бүрэн эрхт байдлыг илт доромжилсон, манай нийгэмд аюул учруулж байгаа үйлдэл бөгөөд бид үүнийг зүгээр өнгөрөөхгүй” гэж хатуу мэдэгдсэн байна.
Чайнатаун дахь цагдаагийн хэсгийг Холбооны мөрдөх товчооны шалгалтын дараа 2022 оны намар хаасан юм. Гэвч Чен, Лу нар шалгалт явуулах тухай мэдмэгцээ Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны ажилтантай солилцсон мессежээ устгасан байна.
Тэд хоёулаа Америкийн иргэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчлагдсан.
Лхагва гарагт 60 настай Чен Хятадын төлөө ажилласнаа хүлээсэн бөгөөд тав хүртэлх жилийн хорих ял авч магадгүй байна.
Харин 59 настай Лу өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн ба одоогоор шүүх хурлаа хүлээж байгаа аж. Прокурорууд түүнийг Хятадаас дүрвэсэн иргэдийг буцахыг шаардан, дарамталж, Коммунист намын нэрийн өмнөөс Калифорнид ардчиллын төлөө тэмцэгчдийг олоход нь тусалдаг байсан гэж буруутгасан байна.
Энэ нь АНУ-ын эрх баригчид анх удаа Хятадын нууц цагдаагийн газартай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол болж байв.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Нью-Йорк хот, #Хятадын нууц цагдаагийн газар,