Өнөөдөр Францын шүүх Доминик Пеликог эхнэрээ арав орчим жилийн турш удаа дараа мансууруулж, хүчирхийлсэн, мөн олон арван танихгүй хүнийг гэртээ урьж эхнэрээ ухаангүй байхад нь хүчирхийлүүлсэн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүн мөн уг хэргийн 50 гаруй шүүгдэгчдийг гэм буруутайд тооцжээ. Тэдний зарим нь харилцан тохиролцсон секс тоглоомд оролцож байна гэж бодсон, Пелико зөвшөөрсөн нь Жизель Пелико бас зөвшөөрсөн гэсэн үг гэж маргасан ч шүүгчид хүлээж аваагүй байна. 

Шүүгч Пеликод 20 жилийн хорих ял оногдуулсан бол бусад шүүгдэгчдэд 3-18 жилийн хорих ял оногдуулсан байна.

Шүүхийн шийдвэрийн тухай мэдээлэл гарах үед Францын өмнөд хэсэгт орших Авиньон хотын шүүхийн гадаа цугласан хохирогчийг дэмжигчид уухайлан Жизельд баяр хүргэжээ.

Шүүх хуралдааны үеэр 72 настай Доминик Пелико хэргээ хүлээсэн бөгөөд түүний хэлснээр хэргийн холбогдогчид бүгд эхнэрийг нь хүчиндэх үедээ түүнийг ухаангүй, юу болж байгааг ойлгох чадваргүй байсныг мэдэж байсан аж. 

Хохирогч болох 72 настай Жизель шүүх хурлын үеэр нэрээ нууцлах эрхээсээ татгалзаж, хуучин нөхрийнхөө цуврал хүчирхийллийн тухай аймшигт бичлэгүүдийг шүүх хуралдааны үеэр үзүүлэхийг шаардсан бөгөөд энэ үйлдлээрээ хүчингийн хэргийн хохирогчдод урам өгөхийг хүсэж буйгаа илэрхийлээд байгаа. 

Тэрээр өнгөрсөн аравдугаар сард мэдүүлэг өгөхдөө “Би ичихгүй байхаар шийдсэн, би буруу зүйл хийгээгүй. Тэд л ичих ёстой гэж хэлж байв.

Францын эргэн тойронд Жизелийг дэмжсэн эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа ба хүчингийн хэргийн тухай хуулийг шинэчлэх эсэх талаар мэтгэлцээн өрнөхөд хүргээд байна. 

Эх сурвалж: Reuters

#Франц, #Жизель Пелико, #Доминик Пелико,